Налайх дүүргийн замд авто машинууд мөргөлдсөн ноцтой осол гарчээ

Налайх дүүргийн замд авто машинууд мөргөлдсөн ноцтой осол гарчээ

Өнөөдөр Налайх дүүргийн авто замд "Mighty" маркийн авто автомашин шатахуун тээвэрлэгч Bongo маркийн автомашинтай мөргөлдөж, онхолдсон зам тээврийн ноцтой осол гарсан байна. Bongo маркийн автомашин хурд хэтрүүлж замын хөдөлгөөнд оролцсон нь осол гарах шалтгаан болсон. Ослын улмаас хүн гэмтэж бэртээгүй, амь нас хохироогүй гэж БЗД-ийн Замын цагдаагийн хэлтсээс мэдээлсэн байна. Осол гарах үед шатахуун тээвэрлэх зориулалт бүхий Bongo маркийн автомашин нь шатамхай шингэн тээвэрлээгүй, хоосон байсан байна.