НИТХ-ын дарга Р.Давга 110 сая төгрөг шамшигдуулсан гэх үндэслэлээр АТГ-т шалгагдаж байгаа юу

НИТХ-ын дарга Р.Давга 110 сая төгрөг шамшигдуулсан гэх үндэслэлээр АТГ-т шалгагдаж байгаа юу

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын дарга Р.Давгыг албан тушаалын байдлаа ашиглан, улсаас их хэмжээний мөнгө шамшигдуулсан байж болзошгүй үндэслэлээр гэх үндэслэлээр АТГ-аас Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр заалтаар буруутган шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.  Учир нь тэрээр албан тушаалаа урвуулан ашиглаж, гадаад томилолт, сургалтын зардал нэрээр 110.6 сая төгрөг өөртөө цохож, Тэргүүлэгчдийн хурлаар батлуулсан нь шат шатны баримтаар нотлогдоод байгаа гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл байна.