Баянгол дүүргийн нэгэн караокед энэ оны наймдугаар сарын 27 ны өдөр төрсөн өдрөө тэмдэглэж байсан тамирчид тус газрын хамгаалагч ажилтныг бүлэглэн зодсон хэрэг гарсан байдаг.
Тодруулбал, жүдогийн тамирчин Т, М нар нь согтуурсан үедээ тус караокены хамгаалагчийг өрөөндөө дуудаж оруулан, гутлаа үнэсэхийг шаардаж, доромжилсон. Улмаар хамгаалагч залуу тэдний шаардлагыг биелүүлээгүйн улмаас түүний зодож эхэлсэн байгаа юм.
Бусдыг бүлэглэн зодсон Т, М нарыг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс “Эрүүгийн хуулийн 11 –р зүйл буюу Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй” гэх үндэслэлээр шалгаж байгаа ажээ.
Харин хохирогч М-ын биеийн байдал хүнд байгаа бөгөөд Монголд эмчлэх боломжгүй гэх онош эмнэлгийн зүгээс гаргаад байгаа ажээ. М-ыг эмчлэгч эмчийн зүгээс түүний гэмтлийг хөдөлмөрийн чадвараа алдсан, группд орох хэмжээний гэмтэл авсан гэж үзэж байгаа ажээ. Учир нь М нь хүчтэй ханиах, удаан хугацаагаар босож явах нь амь насанд нь аюултай гэж дүгнэжээ.