Иргэн Б нь Тагнуулын ерөнхий газрын нэр барьж УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэлийг сүрдүүлжээ. Ингэхдээ түүнийг Тагнуулын ерөнхий газарт ирж мэдүүлэг өгөхийг шаардсан байна.
Өөр рүү ярьсан хэргийг тодруулахаар Ц.Оюунгэрэл Тагнуулын ерөнхий газрын 106 утас руу залгаж асуухад хариуд нь иргэн Б нь тус байгууллагын ажилтан бус нэр барьж хүн хохироож явдаг, эрэн сурвалжлагдаж буй хүн гэдэг нь тодорхой болжээ.
Энэ талаар Ц.Оюунгэрэл өөрийн цахим хуудаснаа "Тагнуулаас дэд хурандаа Б ярьж "Ирж мэдүүлэг өг" гэсэн. Гэрч, сэжигтэний алинаар нь өгөхийг асуухад "Таньтай харин ч зөөлөн ярьж байна. Ажиллагаа явуулна шүү" гэж сүрдүүлсэн. Гэхдээ энэ хүн нь Тагнуулын нэр барьж хүн хохироож явдаг хүн байна" хэмээн бичжээ.
Тагнуулаас дэд хурандаа Б ярьж бн. Ирж мэдүүлэг өг гэв.
— Oyungerel Цэдэвдамба (@oyunlt) September 15, 2020
Би: гэрч үү, сэжигтэн үү, ямар хэрэг дээр вэ?
ДХ Б: тэрийг хэлэх боломжгүй
Би: ядахдаа ямар субьект гэдгээ мэдэх эрхтэй би.
ДХ Б: тантай харин ч зөөлөн ярьж бн шүү. Дуугүй ир. Ажиллагаа явуулна шүү (3 дахин ингэж сүрдүүлэв)
Тагнуулын дотоод хяналтаас залгаж бн. сүрдүүлэг хийсэн дэд хурандаа Болдбаатар гэгч нь тагнуулын нэрийг барьж хүн хохироож явдаг эрэн сурвалжлагдаж буй хүн гн. Намайг тагнуул дуудаагүй гн. Тэр хүний 4 дэх target нь би болж.Та нарт сүрдүүлэг ирвэл тагнуулын 106 утас руу залгаарай.
— Oyungerel Цэдэвдамба (@oyunlt) September 15, 2020