Хөвсгөл аймгийн Жаргалант сумын II багийн малчин 23 настай Б гэгч нь бэлчээрийн маргаанаас үүдэн 51 настай эрэгтэй Б, 51 настай эмэгтэй М нарыг буудаж, амийг хөнөөсөн хэргийн талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин тус хэргийн сэжигтэн Б –г эрэн сурвалжилж байгаа гэсэн албаны мэдээлэл бий.
Тэгвэл зарим эх сурвалжид Б-ын унаж явсан мотоциклыг Жаргалант сумын төвөөс 40 километр орчим Асгат гэдэг газраас саяхан олсон гэсэн мэдээлэл байна. Харин сэжигтэн Б-г хуулийн байгууллагын албан хаагчид болоод түүний ар гэрийн хүмүүс эрэн хайж байгаа ажээ.