Хувийн өс хонзонгийн улмаас бусдыг буудан хороожээ

Хувийн өс хонзонгийн улмаас бусдыг буудан хороожээ

Өнгөрөгч амралтын өдөр буюу есдүгээр сарын 5-нд Баян-Өлгий аймагт гадны нөлөөтэй амь насаа алдсан эрэгтэй хүний цогцос олдсон нь тус аймгийн харьяат 32 настай Ж гэгчийнх байжээ.

Уг хэргийг цагдаагийн байгууллагаас яаралтай шалгаж, түүнийг 38 настай, эрэгтэй С гэгч нь ОХУ-д үйлдвэрлэсэн ТОЗ-8 маркийн галт зэвсгээр буудаж, амь насыг нь хохироосон болохыг тогтоожээ.

Улмаар сэжигтэн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьсон ба хэргийн газраас 65 кадр зураг, эд мөрийн баримтаар ОХУ-д үйлдвэрлэсэн ТОЗ-8 маркийн галт зэвсгийг хураан авч, тэмдэглэл үйлдэн, Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна. Мөрдөн байцаалтын явцад сэжигтэн этгээд нь талийгаачтай хувийн өс хонзонтой байсан гэх ба уг хэргийг санаатайгаар үйлдсэн болохоо өөрөө хүлээн зөвшөөрчээ. 




Өнөөдөр могой өдөр

19 цагийн өмнө