Богд банкны ажилтан Г банкныхаа зургаан сая төгрөгөөр мөрийтэй тоглосон хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа ажээ.
Хэргийн талаар тодруулбал, тус ажилтан Г-г банкны зүгээс нэгэн байгууллага руу зургаан сая төгрөг хүргүүлэхээр болсон явуулсан байна. Гэтэл Г нь мөрийтэй тоглоомын газар очиж тоглоод тус мөнгийг нь алдсан байна.
Энэ талаар албан эх сурвалж “Банкны ажилтан мөнгө аваад алга болсон гэх хэргийг шалгаж тогтоосон. Улмаар Г гэгчид хөрөнгө завших гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Сонирхуулахад тус банк нь УИХ-ын гишүүн асан, Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх, ШИНЭ намын удирдлага Л.Болдынх гэдэг билээ.