15 настай хүүхэд машин жолоодон осол гаргаж, дөрвөн хүүхэд гэмтжээ

15 настай хүүхэд машин жолоодон осол гаргаж, дөрвөн хүүхэд гэмтжээ

Өнгөрсөн ням гаргийн /2020.09.06/ 01:50 цагийн орчим Баянзүрх дүүрэгт "Toyota Prius" маркийн автомашин гэрлийн шон мөргөсний улмаас автомашинд зорчиж явсан дөрвөн хүүхэд гэмтжээ. Уг машиныг 15 настай хүүхэд жолоодож явсан бөгөөд ослын улмаас жолооч 15 настай, эрэгтэй Т, зорчигч 14 настай, эрэгтэй Н, 15 настай, эрэгтэй Д, 12 настай, эрэгтэй Г нар гэмтсэн байна. 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 581 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 416 дуудлага мэдээллийг хүлээн авчээ. Ослын улмаас 13 хүн гэмтсний 8 хүүхэд бөгөөд ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүний амь нас хохирчээ.

Тээврийн хэрэгслийн жолооч та явган хүний уулзвлар гарц руу ойртон ирээд хурдаа хасах, хороолол дотор давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөхийг ТЦА-наас анхааруулж байна.

Эх сурвалж: TЦА




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө