Тувад сууж байсан Ерөнхий консул Б.Ганцэцэгийг 5,4 сая төгрөгөөр торгож, нийтийн эрхэнд томилогдох эрхийг нь хаслаа

Тувад сууж байсан Ерөнхий консул Б.Ганцэцэгийг 5,4 сая төгрөгөөр торгож, нийтийн эрхэнд томилогдох эрхийг нь хаслаа

Монгол Улсаас ОХУ-ын Тува улсын Кызыл хотод сууж байсан Ерөнхий консул Б.Ганцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, Монголд төрийн байгууллагад ажилладаг нөхрөө ажилд томилсон тушаал гаргаж, Консулын газартаа ажилладаггүй гэр бүлийнхээ гишүүнд цалин олгож байсан гэх үндэслэлээр шалгасан.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс Б.Ганцэцэгт холбогдох хэргийг шалгаж, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.

Шүүх хурлаар Б.Ганцэцэгт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасч, 5400 нэгж буюу 5.4 сая төгрөгөөр торгох ял шийтгэв. Шүүгдэгч Б.Ганцэцэг нь улсад учруулсан хохирлоо шүүх хурлаас өмнө төлсөн байна.