73 тарваганы лаазалсан мах оруулахаар завдсаныг илрүүлжээ

73 тарваганы лаазалсан мах оруулахаар завдсаныг илрүүлжээ

Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан автобусаар 73 ширхэг тарваганы лаазалсан мах оруулахаар завдсаныг илрүүлж Цагдаагийн байгууллагад шилжүүллээ. Мөн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын хүрээнд 133 ширхэг тарваганы нойтон тулам, арьс тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн “ЗООНОЗ” Өвчин судлалын үндэсний төвд хүргүүлжээ.

Зөрчлийн тухай хуулиар тарвага тээвэрлэбэл тээвэрлэсэн тарвага бүрт 300 мянган төгрөгийн торгууль, эр тарвагад 340 мянган төгрөг, эм тарвагад 400 мянган төгрөгийн нөхөн төлбөр ногдуулдаг байна. Иймд иргэд нэг ширхэг тарвага тээвэрлэж явсан тохиолдолд 600-700 мянган төгрөгийн торгууль хүлээдэг аж.