Мансууруулах төрлийн 1.9 кг ургамал тээвэрлэсэн зөрчлийг илрүүллээ

Мансууруулах төрлийн 1.9 кг ургамал тээвэрлэсэн зөрчлийг илрүүллээ

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод НМХГ-ын хяналтын 24 албан хаагч Цагдаагийн байгууллагатай хамтран 24 цагаар хяналт тавин ажиллаж байна. Энэ үеэр сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал болох 1.9 кг канабис тээвэрлэсэн зөрчлийг илрүүлж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Мөн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын хүрээнд 133 ширхэг тарваганы нойтон тулам, арьс тээвэрлэсэн зөрчлийг илрүүлж, Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүргүүлжээ. Он гарсаар нийслэлийн авто тээврийн товчоодоор нэг сая 264 мянга 145 авто машин шалгаж нэвтрүүлсэн байна. Энэ хугацаанд нүүрс тээвэрлэх зөвшөөрөлгүйгээр Улаанбаатар хот уруу нэвтрэхийг завдсан 197 тн түүхий нүүрсийг улсын байцаагчдын 25 актаар хураан “Амгалан” дулааны станцад хүлээлгэн өгч, зөрчил гаргасан иргэдэд торгуулийн арга хэмжээ авчээ.