Нийтийн дуучдад коронавирусийн халдвар болоод хууль үйлчилдэггүй бололтой

Нийтийн дуучдад коронавирусийн халдвар болоод хууль үйлчилдэггүй бололтой

Коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд манай улс хилээ хааж, дотоодод олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахыг хориглоод буй. Мөн коронавирус цар тахлаас сэргийлэх, арга хэмжээг зохицуулах заалт бүхий хууль ч УИХ-аар батлагдан одоо мөрдөгдөж буй. 

Тус хуулинд 4 буюу түүнээс дээш хүмүүс хамт байхыг бөөгнөрөл гэж үзэн хориглох, мөн хувь хүмүүс хоорондоо 1,5  метрийн зай барих зохицуулалтыг хийсэн. Улмаар тус хууль Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийг цар тахал биш гэж зарласан тохиолдолд хүчингүй болох зохицуулалттай. 

Иймд олон нийтийг хамарсан урлаг, спорт, хурлын үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл зохион байгуулахыг УОК-оос хориглож байна. Гэтэл манай зарим нийтийн дуучид хамтран “Намар цагийн нээлт” хэмээх тоглолтыг энэ сарын 10 өдөр зохион байгуулахаар зарлалаа бөхийн өргөөнд байршуулжээ.