Монголд амьдардаг хятад иргэнийг дээрэмджээ

Монголд амьдардаг хятад иргэнийг дээрэмджээ

Баянгол дүүргийн зургадугаар хороонд оршин суух хаягтай, Монголд түр оршин суух зөвшөөрөлтэй хятад иргэний гэрт нь орж бэлэн мөнгө, гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарчээ. 

Уг хэргийг монгол улсын иргэн, 34 настай С, 47 настай Б нар хамтран үйлдсэнийг шалгалтын ажиллагааны үеэр тогтоосон байна. Шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэж мэдэгдлээ.