Нэг ширхэг тарвага тээвэрлэсэн тохиолдолд 600-700 мянган төгрөгийн торгуультай ногдуулдаг

Нэг ширхэг тарвага тээвэрлэсэн тохиолдолд 600-700 мянган төгрөгийн торгуультай ногдуулдаг

 

Нийслэлийн товчоодод тарваган тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд 24 цагийн хяналт шалгалтыг хийж байна. Энэ хугацаанд 69325 тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, 14 ширхэг түүхий тарвага тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлж, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Зөрчлийн тухай хуулиар тарвага тээвэрлэбэл тээвэрлэсэн тарвага бүрт 300 мянган төгрөгийн торгууль, эр тарвагад 340 мянган төгрөг, эм тарвагад 400 мянган төгрөгийн нөхөн төлбөр ногдуулдаг байна.

Иймд иргэд нэг ширхэг тарвага тээвэрлэж явсан тохиолдолд 600-700 мянган төгрөгийн торгууль хүлээдэг аж. Мөн Мэргэжлийн хяналтын байгууллагаас цагдаагийн байгууллагатай хамтран үнэрч нохойг хяналт, шалгалт хийх үед ажиллуулна хэмээн НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш мэдээллээ.