БНСУ-д бетонд булуулсан байдалтай олдсон цогцос 11 жилийн өмнө алга Монгол эмэгтэй байв уу

БНСУ-д бетонд булуулсан байдалтай олдсон цогцос 11 жилийн өмнө алга Монгол эмэгтэй байв уу

2016 оны дөрөвдүгээр сард БНСУ-ын Инчон хотод үйл ажиллагаа явуулдаг нэгэн үйлдвэрийн угаалгын өрөөний бетонон шалан доороос цементэд булуулсан, үл таних эмэгтэй хүний цогцос олдож байсан. Цогцсыг тухайн үед барилгын ажил хийж байсан иргэд олсон аж.

Чухам хохирогчийн зөвхөн яс нь үлдсэн тул хэзээ, ямар шалтгааны улмаас нас барсан, булуулж байхдаа үхсэн үү, эсвэл өмнө нь нас барсан эсэх талаар тэр үед тогтоож чадаагүй ажээ. Харин тус цогцос олдсноос хэд хоногийн дараа "хохирогчийн аарцаг болон гавлын ясны хэлбэрийг шинжлэн 20 орчим настай эмэгтэй болохыг тогтоож байжээ.

Хамгийн сонирхолтой нь цогцос хэрэг гарахаас ойролцоогоор 10 жилийн өмнө булуулсан байх магадлалтай бөгөөд Монголжуу буюу Монгол, Төвд, Хятад эмэгтэй байх магадлалтай гэсэн дүгнэлтийг гаргаж байжээ.

Тухайн үед энэ хэрэг нэлээдгүй дуулиан болж байсан төдийгүй БНСУ /Өмнөд Солонгос/-т алдартай гэмт хэрэг, хачирхалтай үйл явдлуудыг мөрддөг "Тэрийг мэдмээр байна" хэмээх нэвтрүүлгээр хүртэл гарч байсан байна.  Тус нэвтрүүлгээр бетон, цемент доороос олдсон хохирогч амьд байхдаа баруун талын бага араагаа авахуулсан байсан. Биеийн байцаалт, ямар нэгэн таних тэмдэг байгаагүйн сацуу  цогцостой хамт бэлэн гоймонгийн амтлагчийн уут, “Hanaro” хэмээх тамхинs хайрцаг олдож байжээ. Гэсэн хэдий ч эдгээр эд мөрийн баримтаас хохирогчийн болон хэрэгтний ДНХ-ийн ямар ч ул мөр олдоогүй байна.

Харин тамхи болон гоймонг зарагдаж эхэлсэн болон зарагдахаа больсон он сарыг нь тооцон тус хэрэг 2006, 2007, 2008 онуудын аль нэгэнд нь үйлдэгдсэн гэсэн дүгнэлт хийж байжээ.

Тухайн цогцос олдсон барилгын хамтран эзэмшигчид болох Со, И нар нэвтрүүлгийн мөрдлөгөөр сэжигтнээр тодорхойлогдож байсан ч албан ёсоор хуулийн байгууллагаас тэднийг шалгаагүй байна. Хэрэв 2016 оны дөрөвдүгээр сараас эхлэн 10 жилийн хугацаанд ямар нэгэн сэжүүр гарч ирэхгүй бол хэргийг хааж түр хугацаагаар оршуулсан байгаа газраас нь шилжүүлэн чандарладаг аж.  

Тэгвэл манай улсын 22 иргэн БНСУ-д очоод сураггүй алга болсон хэмээн бүртгэгдсэн байдаг байна. Эдгээрийн дөрвөн нь эмэгтэй хүн ажээ. Иймд БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2016 онд олдсон дээрх үл таних эмэгтэй хүний цогцосыг Монгол улсын иргэнийх байх магадлалтай талаар мэдээлж эхэлжээ. Тодруулбал, Монгол улсын иргэн 1977 онд төрсөн, эмэгтэй Ц овогтой Э байж болзошгүй талаар мэдээлж байна. Тэрээр 2006 оны аравдугаар сард БНСУ-д ирсэн бөгөөд 2009 оны зургадугаар сараас сураггүй алга болсон ажээ. 

Хэргийн газрын зураг