Согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч дөрвөн автомашин мөргөсөн осол гарсан байна

Согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч дөрвөн автомашин мөргөсөн осол гарсан байна

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2020 оны есдүгээр сарын 02-ны өдрийн 21.35 минутын үед E-mart худалдааны төвийн хойд замд Toyota Alphard маркийн автомашинтай жолооч Д нь Toyota Ist, Toyota Prius-30, Toyota Aqua, Toyota Harrier маркийн автомашинуудыг мөргөж зам тээврийн осол гаргажээ.

Тoyota Alphard маркийн автомашины жолооч Д нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон ба согтолтын зэрэг 2,21 хувь байсан.

Иймд иргэд, жолооч та бүхэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэл оруулахаас сэргийлж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.