Сэлэнгэ аймагт байх савхны үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Сэлэнгэ аймагт байх савхны үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн Сүхбаатар сумын нэгдүгээр багт үйл ажиллагаа явуулж байсан “Баянсүмбэр хайрхан” ХХК-ийн  савхны үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоолоо.

Тус үйлдвэр нь ажилчдын эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын хангаагүй, мод бэлтгэлийн гүйцэтгэл болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ зэргийг зохих хугацаанд бэлтгэж явуулаагүй тул дээрх арга хэмжээг авчээ. Албан бус эх сурвалжын мэдээллээр тус савхны үйлдвэр нь хятад эзэнтэй байж болзошгүй юм байна.