Иргэн Б.Болороогийн нэхэмжлэлтэй шүүх хуралдаан хойшилжээ

Иргэн Б.Болороогийн нэхэмжлэлтэй шүүх хуралдаан хойшилжээ

Одоогоос жил гаруйн өмнө иргэн Б.Болороогийн нөхөр Б нь лифтний хонгилд унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Тухайн үед мэргэжлийн байгууллагын урьдчилсан дүгнэлтээр түүний нөхрийг ажлын байрандаа архидан согтуурч, осолдож нас барсан хэмээсэн байдаг. Энэхүү дүгнэлтийн дараа Б.Болороогийн зүгээс төв талбайд суулт хийж, шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин гаргуулах, мөрдөн байцаалтыг дахин эхлүүлэх тухай шаардлага гаргасанаар албаныхан хэргийн шалгалтын ажиллагааг дахин эхлүүлсэн.

Тэгвэл уг хэргийн шалгалтын ажиллагаа дуусаж өнгөрөгч наймдугаар сарын 20-ны өдөр хавтаст хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Улмаар Б.Болороогийн нэхэмжлэлтэй хэргийн шүүх хурал өнөөдөр \2020.09.02\ болох байсан ч хойшлогдсон байна.

Тодруулбал, шүүгдэгч "Хишиг Арвин Өргөө Индустриал" ХХК-ны ерөнхий захирал ажилтай Б.Хишигдорж нь хоёр өмгөөлөгч нэмж авсан, өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцах хугацаа хүссэн тул шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч энэ сарын 17-ны өдрийн 09.00 цаг хүртэл хурлыг хойшлуулжээ.