Гурван настай хүүхдийг мөргөөд зугтсан согтуу жолоочийг илрүүлжээ

Гурван настай хүүхдийг мөргөөд зугтсан согтуу жолоочийг илрүүлжээ

Өчигдөр шөнө Булган аймгийн Хишиг-Өндөр сумын II багийн “Номын булаг” гэх газар "Toyota Fielder" загварын автомашины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон гурван настай хүүхдийг мөргөж, зугтаажээ.

Уг хэргийн мэдээллийн дагуу тус аймгийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Ц.Намнан, цагдаагийн зохицуулагч ахлах ахлагч С.Дэмчиггарав нар шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулсан байна. Ингээд шөнийн 03:00 цагт зам тээврийн осол гаргаад хэргийн газрыг орхиж явсан жолооч “Б”-г илрүүлжээ.

Согтуурлын хэмжээ тодорхойлох багажаар шалгахад тухайн жолооч 0.49 промиллийн согтолттой байсан гэж тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.