УОК-ын шуурхай штабаас наймдугаар сард хийсэн ажлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлын албаны дарга Н.Лхагвасайхан мэдээлэл өглөө. Хорио цээрийн дэглэм сахиулах хугацаанд нийт 45685 зөрчил илрүүлж, 45609 хүнд 548.7 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Тодруулбал,
- -Олон нийтийн газар нус, цэр, шүлс хаясан 45086,
- -Нийтийг хамарсан урлаг соёлын арга хэмжээ, цахим тоглоомын газар ажиллуулсан 29,
- -Цахим сүлжээнд худал мэдээлэл тараасан 51,
- -Бөхийн барилдаан, хурдан морины уралдаан зохион байгуулсан 19,
- -Жагсаал цуглаан хийх журам зөрчсөн 16,
- -Хорио цээрийн дэглэм зөрчсөн 131,
- -Засаг даргын захирамж зөрчсөн 331,
- -Тусгаарлах байрны дэг зөрчсөн 27,
- -Гэрээр тусгаарлах журам зөрчсөн долоон зөрчил илрүүлжээ.