Орхон голд живсэн хоёр иргэнийг хайх эрлийн ажиллагааг зогсоолоо

Орхон голд живсэн хоёр иргэнийг хайх эрлийн ажиллагааг зогсоолоо

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар тус сумын Ганзам багийн 4 дүгээр байрны иргэн А /70 настай, эрэгтэй/, мөн тус багийн 3 дугаар байрны иргэн С/64 настай, эрэгтэй/ нар 08.18-ны өдрийн 16:00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Орхон” голын  ус руу сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг тус аймгийн Цагдаагийн байгууллагаас мөн өдрийн 16:22 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн 3 бүлэгт хуваагдаж “Өндөр-Эрэг” гэдэг газраас баруун хойд зүгт “Оросын Холбооны Улсын хил” хүртэл 45 км-т 2 удаа, нийт 90 км-т “Орхон” голын усаар завьтай урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр зогсоосон байна.

Эх сурвалж: ОБЕГ