Банкны ажилтны үзүүлэх үйлчилгээг КИОСК төхөөрөмж орлоно

Банкны ажилтны үзүүлэх үйлчилгээг КИОСК төхөөрөмж орлоно

Банкнаас шаардагдах тодорхойлолт, зээлтэй эсэх лавлагаа, дансны хуулга, банк хоорондох гүйлгээ, цахим банкны үйлчилгээнд бүртгүүлэх зэрэг маш олон төрлийн үйлчилгээ үзүүлдгээрээ давуу талтай Киоск төхөөрөмжийг өдгөө Энэтхэг, Сингапур, Солонгос гээд олон улсад банкны бүх төрлийн үйлчилгээнд ашиглаж байна.

ХААН Банк нь хоёр киоск суурилуулан туршилтаар ажиллуулж байгаа бөгөөд тун удахгүй орон даяар байршуулахаар төлөвлөж байна. 11-р сарын 23-нд ашиглалтад оруулснаас хойш тус төхөөрөмжөөр давхардсан тоогоор 8000 орчим хүн үйлчлүүлжээ. Киоск төхөөрөмжөөс иргэн та банкны бүхий л төрлийн үйлчилгээг цаг алдалгүй, хурдан шуурхай авах боломжтой болсон аж.

КИОСК нь бусдаас ялгаатай нь видео дуудлага хийж, оператортай холбогдож, заавар зөвлөгөө авч болохоос гадна банкны үйлчилгээний талаар санал хүсэлтээ өгөх боломжтой юм.

Харин иргэдийн зүгээс,

-Би дөнгөж сая банк хоорондын гүйлгээ хийж, дансны мэдээллээ авлаа. Маш богино хугацаанд ийм хурдан амжуулна гэж бодсонгүй. Их амар болжээ.

-Хялбархан ашиглаж болохоор юм байна, гэх зэрэг эерэг сэтгэгдэлтэй байна.

Энэ жилдээ багтаан 3, 4-р хороолол, 19-р хороолол, мөн хуучнаар Ард кино театрын дэргэд байрлах ХААН Банкны салбаруудад нийтдээ 10  Киоск машин суурилуулах юм байна. Харин ирэх 2019 онд Монгол орны өнцөг булан бүрд амьдарч буй иргэдэд хүртээмжтэй байлгах үүднээс 100 ширхэг Киоск төхөөрөмжийг Улаанбаатар хот болон орон нутгийн бусад салбаруудад байршуулах гэнэ.