Гаднын иргэдийн ирсэн онгоцоор эх орондоо ирж чадаагүй Монгол иргэний цогцсыг авчирсан уу

Гаднын иргэдийн ирсэн онгоцоор эх орондоо ирж чадаагүй Монгол иргэний цогцсыг авчирсан уу

Саяхан Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийх үеэрээ “Манай улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид ажилладаг гадаад иргэд болон Монгол Улсад суугаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газруудын ажилтнууд, тэдгээрийн гэр бүлийг Монгол Улсад ирүүлэх хүсэлтээ тогтмол ирүүлсээр байна. 

Тиймээс тэдний хүсэлтийг харгалзан Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 28-ны өдөр БНСУ-ын Сөүл хот руу захиалгат нислэг үйлдэж, 16 улсын 100 иргэнийг авчирна. Тус нислэгээр монгол иргэдийг авчрах боломжгүй” гэж мэдэгдсэн билээ. 

Улмаар энэ сарын 28 ны өдөр БНСУ-ын Сөүл хот руу 254 хүний суудалтай онгоцоор нислэг үйлдэн 100 гаруй гадаад иргэдийг Монголд авчирсан нь олны шүүмжлэлд өртөөд байна.

Мөн тус нислэгээр БНСУ-д эх орон руугаа буцах онгоц хүлээж байгаад амиа алдсан гэх иргэний цогцсыг авчирсан байж болзошгүй байна. Учир нь энэ талаар нэг иргэн өөрийн твиттер хуудастаа “Нөгөө гадныхан ирсэн онгоцоор Солонгосоос дахиад нэг эх орондоо ирэх “эрхгүй” монгол хүний шарил иржээ. Эмчилгээнд очсон өвчтэй хүүхэд нь талийгаачийн өндөр настай эцэг эхтэй нь тэнд онгоцонд нь “багталгүй” шарилаа ачуулаад үлдэж. Та нар хүн мөн үү?” гэсэн нь олны анхааралд ороод байна.