Түгээмэл тархацтай ашигт малтмалын тээвэрлэлтэнд хяналт тавин ажиллаж байна

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тээвэрлэлтэнд хяналт тавин ажиллаж байна

Нийслэлийн Засаг даргын А/1034 тоот захирамж , Хан-Уул дүүргийн Засаг даргын А/ 343 тоот “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тээвэрлэлтэд хяналт шалгалт хийх “захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн Нисэхийн аёулгүйн тойргоос Биокомбинат / 12 дугаар хороо/, Шувуун фабрик /13 дугаар хороо/  Өлзийт хороолол /14 дүгээр хороо/ хүртлэх замд

  1. “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага “ MNS 4598:2011 стандартыг хэрэгжүүлэх ;
  2. Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож , тээвэрлэж байгаа иргэн аж ахуйн нэгж, байгууллагын ачааны авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөн , маршрут , стандартыг хангуулан тээвэрлэлтийн цагийг өглөө 08:00 -аас орой 22:00 цаг хүртэл тээвэрлэх ;
  3. Түгээмэл тархацтай ашигт малтмал олборологч аж ахуйн нэгжүүд тоосжилтыг бууруулан замын усалгаа тогтмол хийхийг зөвлөн захирамжийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

2020 оны 08 дугаар сарын 29 ний өдрийн байдлаар Өлзийт , Таван толгой Морингийн давааны  шалган нэвтрүүлэх товчоогоор өнгөрсөн хайрга дайрга ачсан 300 гаруй автомашинд  захирамжийг танилцуулан анхааруулж зөвлөн ажиллаж байна . Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Цагдаагийн 2-р хэлтэс ,Мэргэжлийн хяналтын хэлтэс , Замын цагдаагийн хэлтэс , Онцгой байдлын хэлтэс , Экологийн цагдаагийн албаны 23-н албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. 

Ард иргэдийнхээ  эрүүл аюулгүй ,амгалан тайван амьдралын төлөө төрийн хууль ,шийдвэрийг хэрэгжүүлэн хамтдаа хичээцгээе.