Дэрвэгэр жиргэрүү ургамлыг нүүрсэн дунд нууж хилээр гаргах гэж байсныг илрүүлжээ

Дэрвэгэр жиргэрүү ургамлыг нүүрсэн дунд нууж хилээр гаргах гэж байсныг илрүүлжээ

Нүүрсэн дунд дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийг нууж, хилээр гаргахыг завдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Гашуунсухайт дахь гаалийн газрын нүүрсний терминалын гарах чиглэлээр 2020 оны наймдугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын иргэн Л өөрийн жолоодож явсан авто машины чиргүүлийн нүүрс дунд 10 боодол, нийт 205 кг дэрвэгэр жиргэрүү гэх ургамлын үндсийг тээвэрлэж, улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна.

Дэрвэгэр жиргэрүү нь Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон, БОАЖ-ын сайдын 2018 оны А/43 тоот тушаалаар таван жилийн хугацаанд түүж бэлтгэхийг хориглосон ургамал юм.

Эх сурвалж: Гаалийн Ерөнхий газар