Хоёр настай охины нохойд хазуулсан хэргийг дахин ШАЛГАЖ эхэлжээ

Хоёр настай охины нохойд хазуулсан хэргийг дахин ШАЛГАЖ эхэлжээ

Нохойд хазуулсан хоёр настай хүүхдийн талаарх гомдолд мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй гэж Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас үзэн, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж эхэлжээ.  

Иймээс наймдугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээр, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа аж.

Охины гэмтэлд хийсэн шинжээчийн дүгнэлт ХӨНГӨН гэж гарсан тул нохойн эзнийг 100 мянган төгрөгөөр торгоод өнгөрсөн байдаг.