Сэлэнгэ мөрөнд живсэн монгол иргэдийг Буриадын аврагчидтай хамтран хайж байна

Сэлэнгэ мөрөнд живсэн монгол иргэдийг Буриадын аврагчидтай хамтран хайж байна

Наймдугаар сарын 21-нд Сэлэнгэ мөрөнд манай улсын хоёр иргэн живж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын Эрэн хайх, аврах тасгийн алба хаагчид тус иргэдийн цогцсыг олохоор хоёр өдөр ажилласан ч үр дүнд хүрээгүй тул Буриад улсын аврагчидтай хамтран ажиллах хүсэлтийг тавьжээ.

Учир нь тус иргэдийн цогцос голын урсгалд туугдан ОХУ-ын нутагт орсон байх магадлалтай хэмээн үзэж байна.

Өчигдөр ОХУ-ын Буриадын Холбооны аюулгүй байдлын газраас Сэлэнгэ мөрөнд живсэн Монголын хоёр иргэнийг хайх ажил эхлүүлсэн талаараа мэдэгджээ. Тус мэдээлэлд “Монголын Засгийн газрын хүсэлтээр бид аврах, хайх ажиллагаа хийж байна. Энэ сарын 21-нд Монгол улсын  хоёр иргэн Сэлэнгэ мөрөнд живсэн. Гэхдээ цогцос олдоогүй байна. Бид тусгай ангийн алба хаагчдыг илгээсэн” гэж мэдэгдээд байна.

Эх сурвалж: Комсомольская правда