ТЕГ-ын дарга Д.Гэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

ТЕГ-ын дарга Д.Гэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Засгийн газрын өнөөдрийн ээлжит Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг үүрэгт ажлаас нь өөрийнх нь хүсэлтээр чөлөөлжээ. 

Д.Гэрэл нь өнгөрсөн 2017 онд Б.Хурцын оронд томилогдож байв. Тэрбээр 1952 онд Улаанбаатар хотод төрсөн. Орос гуравдугаар сургуулийг төгсгөж, ОХУ-д Улсыг аюулаас хамгаалахын дээд сургууль, Токиогийн Гадаад хэлний дээд сургуулийг дүүргэсэн. Тэрбээр НАХЯ-ны УАХЕГ-т ажилтан, ахлах ажилтан, Токио дахь ЭСЯ-нд дипломат ажилтан, УАБХГ-ын Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга, Токио дахь ЭСЯ-нд зөвлөх консул, мөн ЭСЯ-нд зөвлөх консулын хэлтсийн дарга, БНСУ-д суугаа Монгол Улсын бүрэн эрхт Элчин сайдаар тус тус ажиллаж байв.

Д.Гэрэл өмнө нь ТЕГ-ын даргаар 2012 оны дөрөвдүгээр сарын 18-нд томилогдож, 2013 оны тавдугаар сарын 18-ныг хүртэл ажиллаж байсан. Түүнийг 2012 онд дахин ТЕГ-ын даргаар томилж байсан юм.




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө