АН, МАХН, ШИНЭ нам хамтарч орон нутгийн сонгуульд орох уу

АН, МАХН, ШИНЭ нам хамтарч орон нутгийн сонгуульд орох уу

Ирэх аравдугаар сарын 15-ны өдөр сум, аймаг, дүүргийн Иргэдийн төлөөлөгч /ИТ/-ыг сонгох орон нутгийн сонгууль болно.

Тус орон нутгийн сонгуульд Ардчилсан нам /АН/, Л.Болд, Ж.Батзандан нарын тэргүүлдэг ШИНЭ нам, Н.Энхбаярын тэргүүлдэг МАХН хамтран орж магадгүй байна. Учир нь өчигдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн АН, тус дүүргийн ШИНЭ намтай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Тус хамтралын гэрээ бүх дүүрэг, орон нутагт явагдана гэх мэдээлэл байна.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт АН-ын удирдлагууд мэдээлэл хийнэ гэж тус намаас хэвлэлийн хурал зарласан ч ШИНЭ нам, МАХН-ын удирдлагууд хамтарсан мэдэгдэл хийсэн билээ. Тэд саяхан болж өнгөрсөн УИХ-ын сонгууль шударга бус явагдсан хэмээгээд, Сонгуулийн Ерөнхий хороог огцрохыг шаардсан юм. Мөн тэд тус шаардах бичгээ Ерөнхийлөгч Х.Баттулгад мөн уламжилж буйгаа мэдэгдсэн юм.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө