Туул голын эрэг дээр тоглож байгаад усанд живсэн 8 настай хүүхдийн цогцсыг олжээ

Туул голын эрэг дээр тоглож байгаад усанд живсэн 8 настай хүүхдийн цогцсыг олжээ

Энэ сарын 15-нд Туул голын эрэг дээр тоглож байгаад усанд унаж, урссан хүүхдийн цогцос өчигдөр/2020.08.24/ олджээ. Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “Мишээл-Экспо” худалдааны төвийн баруун урд талд бага насны дөрвөн хүүхэд “Туул” голын эрэг дээр тоглож байгаад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 51 дүгээр байрны 243 тоотод оршин суух А /8 настай, эрэгтэй/ голын усанд унаж урссан тухай дуудлагыг 08.15-ны өдрийн 15:25 цагт ОБЕГ хүлээн авсан юм.

Нийслэлийн Аврах анги, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид наймдугаар сарын 18-ны өдрийн 09:00 цагаас Хан-Уул дүүргийн 20 дугаар хороон дахь “Мишээл-Экспо” худалдааны төвийн урд талаас баруун зүгт “Сонсголонгийн гүүр” хүртэл нийт 32 км-т “Туул” голын усаар хоёр удаа завьтай урсаж, 20 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 21:00 цагт түр зогсоожээ. Улмаар 19-ний өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Харин өчигдөр 06:40 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад тус дүүргийн 20 дугаар хороо, “Яармагийн гүүр” болон “Сонсголонгийн гүүр”-ний дунд хэсэгт Туул голын усны мандал дээрээс 12:37 цагт цогцсыг олж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна. 




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө