401 дүгээр ангиас оргосон хоригдол ойгоос нас барсан байдалтай олдсон уу

401 дүгээр ангиас оргосон хоригдол ойгоос нас барсан байдалтай олдсон уу

ШШГЕГ-ыг тойрсон асуудал сүүлийн өдрүүдэд олны шүүмжлэлд өртөөд байна. Учир нь саяхан тус газрын харьяа 461 дүгээр ангид хоригдож байсан сэжигтэн этгээд амиа хорлосон хэрэг гарсан. 

Тэгвэл мөн ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 401-р ангид хоригдож байсан ялтан энэ оны дөрөвдүгээр сар /2020.04.27/-д оргосон байдаг. Тэрбээр бөөрний аппаратад ордог байсан гэх бөгөөд нэгэн хувийн эмнэлэгт эмчилгээнд орох үеэрээ оргосон талаар эх сурвалжууд мэдээлж байсан юм. Тэрээр 29 настай эрэгтэй, 5.5 жилийн хорих ялтай байснаас, нэг жилийг нь эдлээд байсан гэх мэдээлэл бий.

Тухайн үед бид энэ хэргийн талаар ШШГЕГ-аас тодруулахад “Эрэн сурвалжлах үйл ажиллагаа үргэлжилж байна. Тиймээс тодорхой мэдээлэлгүй байна” гэсэн хариултыг өгч байв.

Тэгвэл өнөөдөр зарим хэвлэлд “Энэ оны дөрөвдүгээр сард 401 дүгээр хорих ангиас оргосон ялтан удаан хугацаанд олдохгүй байсан боловч, өнгөрсөн зургадугаар сард Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт ойд нас барсан байдалтай олдсоныг өнөөдрийн хүртэлх хугацаанд ШШГЕГ-аас нуун дарагдуулж байсан гэх мэдээлэл байна” хэмээн мэдээлжээ.