Цагдан хорих 461 дүгээр ангид амиа хорлосон гэх иргэний Шүүх хурал зарлагдсан байжээ

Цагдан хорих 461 дүгээр ангид амиа хорлосон гэх иргэний Шүүх хурал зарлагдсан байжээ

ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж байсан эрэгтэй энэ сарын 20-ны өдөр тус газарт амиа хорлосон байдалтай олдсон талаар бид өчигдөр мэдээлсэн. 

Тэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар хүнийг онц хэрцгийгээр алах гэмт хэрэгт сэжиглэгдэж өнгөрөгч зургадугаар сарын 15-ны өдрөөс хойш саатуулагдаж байсан байгаа юм. Тэгвэл албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар амиа хорлосон гэх 46 настай сэжигтний анхан шатны шүүх хурал зарлагдсан байжээ. Улмаар тэрээр өөрийгөө боомилж амиа хорлосон байсан гэх мэдээлж байна. Тус хэрэг энэ сарын 20 ны өдрийн үүрээр 05:40 цагт гарчээ. 

Харин хатуу хараа, хяналттай байх ёстой цагдан хорих байранд яагаад иргэн амиа хорлох болов гэдэг нь хачирхалтай. Иймд хэрэг гарсан өдөр 461 дүгээр ангид жижүүрт гарч байсан бүрэлдэхүүнийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.