БНХАУ-д бэлэглэх 30 мянга хонины 15 мянгыг нь Дундговь аймагт төвлөрүүлж, хилээр гаргана

БНХАУ-д бэлэглэх 30 мянга хонины 15 мянгыг нь Дундговь аймагт төвлөрүүлж, хилээр гаргана

БНХАУ-д коронавирусийн халдвар энэ оны нэгдүгээр сараас газар авч, тус улсын нийгэм, эдийн засгийн байдал хүнд байх үед /2020.02.27/ Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсад албаны айлчлал хийж, Монголын ард түмнээс “30 мянган толгой хонь” бэлэглэж байгаа тухайгаа мэдэгдсэн. 

Тэгвэл БНХАУ-д бэлэглэх 30 мянган хонийг хэсэг хэсгээр нь хилээр нэвтрүүлэхээр болсон. Эхний ээлжид 15 мянган хонийг энэ сарын 15-нд хилээр нэвтрүүлэхээр болжээ. Мөн дээрх хонийг Дорноговь аймагт худалдан авч, төвлөрүүлэх аж. Ингэхдээ вакцин, угаалгад хамрагдсан байх зэргээр эрүүл эсэхэд шалгуур тавьж байгаа ажээ. Учир нь БНХАУ-ын талаас 30 мянган хонийг энэ жилийн намраас амьдаар нь авах хүсэлт тавьсан байдаг. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайдын 25 дугаар захирамжаар 30 мянган толгой хонь хүлээлгэн өгөх ажлын хэсэг гарсан билээ.