Хорих ангид хүн нас барсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна

Хорих ангид хүн нас барсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  Ерөнхий газрын  /ШШГЕГ/ харьяа 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж байсан эрэгтэй энэ сарын 20-ны өдөр амиа хорлосон байдалтай олджээ.

Эх сурвалжийн мэдээллээр талийгаач Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар  хүнийг онц хэрцгийгээр  алах гэмт хэрэг сэжиглэгдэн зургадугаар сарын 15-аас хойш саатуулагдаад байжээ.  Одоогоор дээрх асуудалд Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бол ШШГЕГ-аас албаны шалгалт явуулж байна.