“Тагнаж, чагнасан” гэх өргөдлийг Л.Оюун-Эрдэнэ сайд гаргасан уу

“Тагнаж, чагнасан” гэх өргөдлийг Л.Оюун-Эрдэнэ сайд гаргасан уу

УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд нэр бүхий УИХ-ын гишүүн “хоёр жил гаруйн хугацаанд намайг тагнаж, чагнасан” хэмээн өргөдөл гаргасан талаар бид өчигдөр мэдээлсэн.Тэгвэл тус өргөдлийг гаргасан УИХ-ын нэр бүхий гишүүн нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын сайд Л.Оюун­-Эрдэнэ байж болзошгүй талаар зарим эх сурвалжууд мэдээлсэн байна.

Улмаар энэхүү асуудлыг ихээхэн нууцалж байгаа учир Тусгай хяналтын дэд хороо хэзээ хуралдах, ямар шийдвэр гаргах нь тодорхойгүй одоогоор байгаа аж.

Сонирхуулахад, Тусгай хяналтын дэд хороо нь төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг хариуцдаг бөгөөд эрхлэх асуудлаар гаргасан санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд бие даан оруулах давуу эрхтэй байдаг ажээ.