Шинэ нисэх буудлын төсөл хэрэгжүүлэгчдийн 800 сая төгрөгөөр худалдан авсан машиныг Аудитын газраас шалгахаар болжээ

Шинэ нисэх буудлын төсөл хэрэгжүүлэгчдийн 800 сая төгрөгөөр худалдан авсан машиныг Аудитын газраас шалгахаар болжээ

Хөшигийн хөндийн нисэх онгоцны шинэ буудлын төслийг хэрэгжүүлэгчид 800 сая төгрөгөөр “Ланд круйзер 200” маркийн автомашин авсан томоохон зөрчил илэрсэн билээ.

Тэгвэл Үндэсний Аудитын газраас 2019 оны улсын төсвийн төлөвлөгөөний хэрэгжилтэнд шалгалт хийж 14 асуудлыг хууль, хяналтын байгууллагаар шалгуулахаар болсны нэгэнд уг хэрэг багтсан байна.

Энэ талаар Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн захирал Н.Энхбат “Төсвийн зардлыг хэмнэхийн тулд зарим нэг зүйл дээр бараа үйлчилгээний үнийн дүнг дээш, доош хэлбэлзүүлсэн. Энэ машин бол төслийн зориулалтаар орж ирсэн таван ширхэг командын машин болохоос ямар нэг дарга оруулж ирээд, хувийн хэрэгцээндээ ашиглаад байсан хэрэг биш. Энэхүү командын машин нь тусгай тоноглолтой, дотроо богино долгионы станцтай гал түймэр, аваарь осол болоход хамгийн түрүүнд очиж үүрэг зориулалттай асуудал. Манай улсад тохирсон, техникийн шаардлага хангасан машин юм.  Японы талтай ярилцаад бусад зохицуулалтын хүрээнд худалдаж авсан" хэмээн тайлбарласан юм.