УИХ-ын нэр бүхий гишүүн тагнаж, чагнасан асуудлаар өргөдөл гаргажээ

УИХ-ын нэр бүхий гишүүн тагнаж, чагнасан асуудлаар өргөдөл гаргажээ

УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд нэр бүхий УИХ-ын гишүүн “хоёр жил гаруйн хугацаанд намайг тагнаж, чагнасан” хэмээн өргөдөл гаргасан байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд Тусгай хяналтын дэд хороо харьяалагддаг юм.

Тусгай хяналтын дэд хороо нь төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаарх хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг хариуцдаг бөгөөд эрхлэх асуудлаар гаргасан санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд бие даан оруулах давуу эрхтэй байдаг ажээ.

Тусгай хяналтын дэд хороонд энэ парламентын хугацаанд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Алтанхуяг, С.Батболд, Д.Бат-Эрдэнэ, Б.Дэлгэрсайхан, Б.Энх-Амгалан, Ц.Сэргэлэн нар харьяалагдаж байгаа ажээ.