Б.Махбалд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болно

Б.Махбалд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болно

Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр 09.00 цагт болно.

Нийслэлийн прокурорын газраас Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцсэн. Уг шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Махбалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл /хүнийг алах/-ийн 2 дахь хэсгийн 2.1 /онц, хэрцгийгээр/-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 13 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Харин шүүгдэгч Б.Махбал давж заалдах шатны шүүхэд ханджээ.