ШШГЕГ-аас Да.Ганболдыг нарийн мэргэшлийн эмчийн тусламж авсан хэмээн мэдэгдэл гаргажээ

ШШГЕГ-аас Да.Ганболдыг нарийн мэргэшлийн эмчийн тусламж авсан хэмээн мэдэгдэл гаргажээ

Дубайд зурагдсан гэрээтэй холбоотой хэргээр шүүхээс гурван жилийн хорих ял сонссон Да.Ганболд өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт шүдээ эмчлүүлэхээр гадуур явж байна гэсэн мэдээлэл тарсан билээ.

Хүмүүсийн зүгээс “ял эдэлж буй хүмүүс ингээд чөлөөтэй явж болдог юм уу” гэсэн шүүмжлэлийг ихээр гаргаж байсан бөгөөд энэ талаар ШШГЕГ-аас албаны мэдэгдэл гаргасан байна.

Уг мэдэгдэлд “Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн эмнэлэг нь 2 дугаар шатлалын тусламж, үйлчилгээг хоригдогч нарт үзүүлэн, эрүүл мэндийн байдалд урьдчилан шинжилгээ оношилгоо хийж, өөрийн шатлалд тохирсон эмчилгээ, үйлчилгээг шуурхай үзүүлэн ажилладаг. Харин дараагийн шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээг шаардсан архаг, суурь хүнд өвчтэй хоригдогсдод зайлшгүй шаардлагатай эмчилгээ, үйлчилгээг нарийн мэргэшлийн, төрөлжсөн эмнэлэгт шилжүүлэн үзүүлэхдээ баримтлах хууль журмыг мөрдөж ажилласан” тухайгаа дэлгэрэнгүй тайлбарлажээ.