Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Саруул хотхоны 113 дугаар байрны 10 дугаар давхрын 91 тоотын тагтан дээр ахуйн хэрэглээний газ дэлбэрсэн тухай дуудлагыг 08.10-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газрын алба хаагчид очиход тус дүүргийн харьяат иргэн А /22 настай, эрэгтэй, нүүр, гар, цээж, баруун хөл түлэгдсэн/ биеийн 80 хувь түлэгдэлтэй/ байсныг ГССҮТ-д хүлээлгэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ