Нийтийн тээврийн автобусанд зорчиж явсан иргэн нас барсан хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал,өнгөрсөн пүрэв гарагт /2019.06.27/ Зайсангийн эцэст Ч:55 чиглэлийн Зайсан-Дэнжийн 1000 автобусанд нас барсан хүн байжээ.
Эх сурвалжийн хэлж буйгаар Зайсангийн эцэст 14 цагийн орчимд Зайсан-Дэнжийн 1000 чиглэлийн автобусанд 40 гаран насны эрэгтэй ил харагдах шархгүй нас барсан байсныг цагдаагийн байгууллагад мэдэгдсэн гэв.
Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа гэлээ.