М.Энхсайханы өмгөөлөгч “Хяналтын шатны шүүхэд” гомдол гаргана гэжээ

М.Энхсайханы өмгөөлөгч “Хяналтын шатны шүүхэд” гомдол гаргана гэжээ

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр /2020.07.30/ Монгол Улсын сайд асан М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэлэлцээд, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс М.Энхсайханд оноосон ялыг 4.6 жилийн хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн билээ. 

Тэгвэл түүний өмгөөлөгч Ц.Цэлмэг “Анхан шатны шүүхээс М.Энхсайханд оноосон ялыг хэвээр үлдээсэн Давж заалдах шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа тул хяналтын шатны шүүхэд гомдол гаргана” гэж мэдэгдсэн байна.