УИХ-ын гишүүн асан Г.Солтанд гурван жилийн хорих ял оноолоо

УИХ-ын гишүүн асан Г.Солтанд гурван жилийн хорих ял оноолоо

УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Банязүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09:00 цагт эхэлсэн.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон/-т заасан гэмт хэрэгт Г.Солтан /Улсын Их Хурлын гишүүн асан/-д холбогдуулан 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 6 хавтас бүхий Эрүүгийн хэргийг тус шүүх 2020 оны зургаадугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан юм.

Эргэн сануулахад, ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжээр дамжуулан зээл авсан УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татсан билээ.Тэдний нэг болох  яллагдагч Г.Солтаныг Нийслэлийн прокурорын газраас прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй гэх үндэслэлээр албадан ирүүлэх хүсэлтийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байдаг.

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар