УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү Ерөнхий сайд асан С.Баярыг эргэнэ гэв

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү Ерөнхий сайд асан С.Баярыг эргэнэ гэв

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ерөнхий сайд асан С.Баярыг2009 онд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Петровисын шатахууныг Оюу толгойд шахахад нөлөөлсөн, улмаар найз Ч.Даваанямтайгаа хамтран АНУ-д хууль бусаар дөрвөн үл хөдлөх хөрөнгө худалдан авч, борлуулж мөнгө угаасан гэх хэрэгт буруутгаж таван жилийн хорих ял, 5.5 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг нь улсын орлого болгохоор болсон билээ.

Тэрээр өнөөдөр ШШГЕГ-ын 409 дүгээр ангид хоригдож байгаа юм. Тэгвэл түүнийг эргэж очих тухайгаа УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдэгджээ. Тэрээр “409 ийн шоронд очиж С.Баяр даргыг эргэдэг юм билүү. МАН тэр дундаа Багабанди энэ тэр дарга нарыг үгээ хэлэх байх гэж жаал харлаа.Алга байх шив. Миний шашны номлолд өлссөн хүнийг хоолол,шоронд хоригдсон хүнийг эргэж оч гэсэн байдаг.Ерөнхийлөгч маань шоронгийн даргатай уулзсан гэсэн” гэжээ.