ВИДЕО: Чехээс ирсэн Монгол иргэнийг  улсын хилээр оруулахгүй, ОХУ руу буц гэжээ

ВИДЕО: Чехээс ирсэн Монгол иргэнийг улсын хилээр оруулахгүй, ОХУ руу буц гэжээ

Коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд манай улс хилээ хааж, гадаадад гацсан иргэдээ тусгай үүргийн онгоцоор авч ирж буй. Харин гадаадад гацсан монголчуудын нөхцөл байдал хүндэрч байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. 

Тэгвэл өнөөдөр Чех улсад сурдаг монгол оюутан ОХУ-аар дамжин эх орондоо ирж, Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор хил нэвтрэх гэсэн боловч, манай хил гаалийн ажилчид түүнийг Монголын хилээр нэвтрүүлэхгүй “буц” гэсэн шаардлагыг Монгол улсын иргэндээ тавьсан талаар тэрээр мэдээлэл хийгээд байна. Түүнийг Улсын Онцгой комиссоос эх орондоо орох зөвшөөрөл авах ёстой гэсэн үүргийг өгчээ.

Тэрээр ачааны автомашинд дайгдаж Чехээс 25 хоногт явж эх орондоо ирсэн боловч хил, гаалийн ажилчид түүнийг хил нэвтрүүлэхгүй, буцаад яв, ОХУ-ын хил рүү ор гэсэн байна. Бид үйл явдлыг эргэн мэдээлэх болно.