Хятад иргэнд заазуур тулган дээрэмдсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж байна

Хятад иргэнд заазуур тулган дээрэмдсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж байна

Долдугаар сарын 28-ны өдөр 64 настай БНХАУ-ын иргэнд хэсэг хүмүүс заазуур тулган сүрдүүлж, зөөврийн компьютер, гар утас, 100 мянган төгрөгийг нь дээрэмджээ.

Хохирогч Шиан Дон Шэн нь Монгол Улсад түр оршин суух эрхтэйгээр Баянгол дүүрэгт амьдардаг байжээ. Түүний мэдээлснээр үл таних хоёр эрэгтэй амны хаалт, саравчтай малгайтай тагтаар нь дамжин орж ирээд дээрэм хийсэн байна. Цагдаагийн байгууллагаас тэднийг эрэн сурвалжилж буй аж.