Авлигын эсрэг хуулийн 10.3-т “Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргах үүрэгтэй” гэж заасан байдаг.
Үүний дагуу УИХ-ын гишүүд энэ сарын 30-нд /2020.07.30/, Засгийн газрын гишүүд ирэх сарын 7-ны /2020.08.07/ дотор хөрөнгө, орлогын мэдүүлгээ АТГ-т хүргүүлэх юм. Мөн дэд сайд нар ирэх сарын 16, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар томилогдсон өдрөөсөө хойш 30 хоногийн дотор хөрөнгө, орлогоо мэдүүлэх аж.