Нийслэлийн прокурорын газраас улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж зургадугаар сарын 17-ны өдөр шүүхэд шилжүүлсэн билээ.
Тэгвэл түүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.07.29/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.00 цагт эхэлжээ.
Хэргийг эргэн сануулахад, УИХ-ын гишүүн асан Г.Солтан нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа өөрийн үүсгэн байгуулсан "Монгол шаазан" ХХК-д 950 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан хэрэгт холбогдоод буй Г.Солтанд холбогдох гэм буруугийн шүүх хурал долдугаар сарын 20-ны өдөр зарлагдсан боловч түүний өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан юм.