Г.Загдаа биеийн байдлаасаа болж түр батлан даалтанд гарчээ

Г.Загдаа биеийн байдлаасаа болж түр батлан даалтанд гарчээ

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдааг хүчингийн хэрэгт сэжиглэн дөрөвдүгээр сарын 11-ны өдөр /2020.04.11/  цагдаагийн газраас баривчилсан. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокурорын саналыг хүлээн авч хянан хэлэлцээд Г.Загдааг нэг сарын хугацаатай цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

ЦЕГ-аас иргэн Г.Загдаагийн талаар мэдээлэл өгөхдөө хүчин хийсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хэд хэдэн хэрэгт холбогдуулан цагдан хорьсон. Мөн хүчингийн хэрэгтэй холбоотой нотлох баримт цагдаагийн байгууллагад байгаа гэсэн билээ.

Тэрээр биеийн байдлаас болон түр батлан даалтанд гарсан бөгөөд энэ сарын 24-нд “Нарантуул” зах дээр явж байх үедээ дугуй  засварчидтай муудалцаж, зодоон хийсэн хэрэг гарчээ. Түүний гэм буруутайг шүүх хурал энэ сарын 29-нд болох юм.




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө