Сүүлийн үед залуусын дунд өөрийн уран бүтээлээрээ хүч түрэн гарч ирсэн Реппэр Roockie энэ сарын 23-ны өдөр шүүхээс хорих ял сонсжээ.
Учир нь тэрээр хар тамхи мансууруулах төрлийн хэрэгт холбогдсон гэдгийг эх сурвалж мэдээллээ. Улмаар мөрдөн шалгах ажиллагаа нууцлалтай явагдаж ийнхүү шүүхээс түүнд хорих ял оноожээ.
Мөн өмнө нь тэрээр нэгэн цэнгээний газарт хэвлийн тус газраа хутгалуулж байсан нь шуугиан тарьж байв. Энэ тухай бичлэг цахим орчинд тархсан ч удалгүй устгагдаж байсан юм.
Эх сурвалж: Өрөг.мн